Нууцлалын бодлого

Таны болон гэр бүлийн тань зургийг зөвхөн таны захиалсан гэр бүлийн зургийг бүтээхэд ашиглана.

Бид юу цуглуулдаг вэ

  • Имэйл хаяг — нэвтрэх болон захиалгын мэдэгдэл илгээхэд.
  • Гэр бүлийн гишүүдийн илгээсэн зураг, нэр.
  • Хүргэлтийн хаяг, утасны дугаар — хүргүүлэхээр сонгосон бол.
  • Төлбөрийн мэдээлэл — шилжүүлгийн дүн, гүйлгээний утга. Банкны картын мэдээлэл бид хадгалдаггүй.
  • Сайтын хандалтын нэргүй тоо — аль хуудсыг хэдэн цагт үзсэн, утас эсвэл компьютер, аль сайтаас орж ирсэн. Таны төхөөрөмжид санамсаргүй дугаар хадгалагдах бөгөөд нэр, имэйл, IP хаягтай холбогдохгүй.

Зургийг хэрхэн ашигладаг вэ

  • Зөвхөн таны захиалгын гэр бүлийн зургийг бүтээх, шалгах, хэвлэхэд.
  • Зургийг боловсруулахын тулд хиймэл оюуны (AI) зураг боловсруулах үйлчилгээнд дамжуулна.
  • Зургаас байршлын (GPS) болон утасны мэдээллийг оруулах үед нь автоматаар устгана.
  • Нэг хүнийг давхар оруулахаас сэргийлж зураг дахь царайг хэмжинэ. Энэ хэмжилт зөвхөн тухайн захиалгын зургуудыг хооронд нь харьцуулахад ашиглагдаж, зурагтай хамт устгагдана.
  • Таны зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа, нийтийн сүлжээнд ашиглахгүй. Хэнд ч худалдахгүй.

Хэр удаан хадгалах вэ

Илгээсэн эх зургууд
Төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногийн дараа автоматаар устана.
Зураг бүтээх явцын файлууд
Захиалга дууссанаас хойш 7 хоногийн дараа устана.
Хэвлэлийн чанартай эцсийн файл
400 хоног хадгалагдана. Энэ хугацаанд дахин татаж авах боломжтой.
Царайны хэмжилт
Эх зурагтай хамт устгагдана (зураг солиход ч мөн).
Сайтын хандалтын нэргүй тоо
Хэнийх болохыг тодорхойлох мэдээлэлгүй тул статистик байдлаар хадгалагдана.
Эцсийн зургийн жижиг хуулбар
«Миний зургууд» хэсэгт тань хадгалагдана. Хүсвэл устгуулж болно.

Хэн харж чадах вэ

  • Захиалагч — өөрийн имэйлээр нэвтэрч.
  • Таны хуваалцсан холбоосоор орсон гэр бүлийн гишүүд — зургаа оруулахын тулд.
  • Ark Studio-гийн ажилтнууд — чанарын шалгалт, хэвлэл, хүргэлтийн үед.

Зургууд хаалттай хадгалагдах бөгөөд зөвхөн богино хугацаанд хүчинтэй холбоосоор харагдана.

Таны эрх

Өөрийн мэдээллийг харах, засуулах, эсвэл зураг болон бүртгэлээ бүрмөсөн устгуулах хүсэлтээ бидэнд хэлээрэй.

Холбоо барих

8972-7700 · Даваа–Бямба 10:30–19:30

10-р хороолол, туслах зам дагуу, Голомт банкны баруун хойно, 1 давхарт Ark Studio

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 15