Цаг хугацаа, орон зай үл харгалзах гэр бүлийн зураг
Хүн бүр утсаараа зургаа илгээх эсвэл та хүн тус бүрийн зургийг цуглуулан бүтээнэ. Бид таны зургийг мэргэжлийн түвшинд бүтээн хэвлэж жаазлаад хүлээлгэн өгнө.
Бидний дунд байхгүй болсон хайртай хүнээ гэр бүлийн зурагтаа багтаагаарай.
Жаазтай 74,900₮-с · цахим 39,900₮-с
- Улаанбаатарт байрладаг студи
- Хэвлэхээс өмнө гэрэл зурагчин шалгана
- Асуух зүйл байвал 8972-7700
Хэрхэн захиалах вэ
- 1
Зургаа илгээнэ
Хүн тус бүрийн зургийг шалгаж шаардлага хангасан зургуудыг цуглуулна. Хол байгаа гишүүн тусгай холбоосоор өөрөө илгээх боломжтой.
- 2
Суух болон зогсох байрлалаа сонгоно
Өөрсдийн өмссөн хувцастай гаргах эсвэл нэмэлт сонголтоор дээлтэй гаргах боломжтой.
- 3
Зургаа үзээд батална
Бүтээсэн зургийг үзээд таалагдаж буй зургаа сонгоно. Хүсвэл хоёр удаа засвар хийх боломжтой. Үүнд хувцас солих, зураг солих, байрлал солих гэх мэт боломжууд багтсан байгаа.
- 4
Бэлэн болсон зургаа хүлээж авна
Цахим хувилбар авах бол 24 цагийн дотор бэлэн болно, хэрэв жаазтай хэвлэл сонгож байгаа бол батласнаас хойш 4 хоноод хүргэлтээр эсвэл студиэс авах боломжтой. Ням гарагт амрана.
Бодит туршлага дээр үндэслэсэн шинэ цахим үйлчилгээ
Бид 2025 оноос энэхүү үйлчилгээн дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд ийнхүү түргэн шуурхай, хэрэглэгчид тодорхой үйлчилгээг та бүхэндээ хүргэж байна. Цаашид ч мөн бид алхам тутамдаа сайжруулсаар байх болно.
10-р хороолол, туслах зам дагуу, Голомт банкны баруун хойно, 1 давхарт Ark Studio
Даваа–Бямба 10:30–19:30. Ням гарагт амарна.
- Байрлалаа сонгох боломж
- Гэр бүлийн гишүүдийн тоо, наснаас хамааран та тохиромжит байрлалыг сонгоорой.
- Өөрийн хувцас эсвэл дээл
- Өөрсдийн хувцастай нь гаргах эсвэл нэмэлтээр дээлний өнгөө сонгоно.
- Баглаа боодол үнэд багтсан
- Бэлэглэхэд бэлэн байдлаар хүлээлгэн өгнө.
Үнэ
Хүний тооноос хамааран үнэ нь бодогдож гарна.
- ✓ Цахим хувилбар, 2 удаагийн засвар багтсан
- ✓ Жаазтай хэвлэл 35,000₮-аас нэмэгдэнэ
Түгээмэл асуулт
Ямар зураг шаардлага хангах вэ?
Хүн бүрийн ганцаараа, нүүр нь тод харагдах зураг. Гэрэлтэй газар камер руу шууд хараад утсаараа авахад хангалттай. Зураг тохирохгүй бол сайт тэр даруй хэлж, яаж дахин авахыг зааж өгнө. Хэрэв хуучин зураг оруулах гэж байгаа бол "Хуучин зураг" гэсэн сонголтыг сонгож байж оруулаарай.
Арын дэвсгэр зургийг хэрхэн сонгох вэ?
Урьдчилан санал болгож буй студийн шаргал болон бараан дэвсгэр, зочны өрөө, танхим гэх мэт дэвсгэрүүдээс сонгон та зургаа бүтээлгэх боломжтой. Одоогийн байдлаар байгалийн болон тодорхой нэг газар нутаг, уул усны зургийг сонгох боломжгүй байгаа.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Манай байгууллагын данс руу шилжүүлнэ. Захиалах үед дансны дугаар харагдах ба гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичиж шилжүүлээд «Төлсөн» товчийг дарахад манай ажилтан шалгаж баталгаажуулна.
Зураг дээр засвар оруулах шаардлагатай бол яах вэ?
Хэвлэхээс өмнө зургийг үзэж байж батална. Хэрэв шаардлагатай бол та нэг болон нэгээс дээш хүний байрыг солих, хувцас солих цаашлаад зургийг нь ч солих боломжтой. Хоёр удаагийн засвар үнэ төлбөргүй, түүнээс хойших засвар бүр 7,900₮.
Хэзээ гарт ирэх вэ?
Зураг батлагдсанаас хойш 3 ажлын өдөрт хэвлэж жаазлаад, 4 дэх өдөр нь Улаанбаатар дахь хаягт хүргэнэ эсвэл студиэс авах боломжтой. Ням гарагт амарна. Хүргэлтийн төлбөрийг урьдчилан төлнө. Төрсөн өдөр, онцгой үйл явдал гэх мэт тодорхой өдөрт амжуулах бол эдгээр цаг хугацааг тооцон урьдчилж захиалаарай.
Гэр бүлийнхээ цаглашгүй зургийг бүтээхэд бид тусалъя
Асуух зүйл байвал 8972-7700 дугаарт залгаарай.
Захиалга эхлэх


